logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolian Mining Corporation” 300 мянган хувьцаагаа HK$3.1 саяар худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 14:40
    265

    Зургийг: С.Батсайхан

    “Mongolian Mining Corporation” компани гуравдугаар сарын 20-нд 300 мянган хувьцаагаа эргүүлэн худалдан авснаа мэдэгдлээ. Нэгж хувьцаагаа 10.6 орчим хонконг доллароор буюу нийт 3.1 сая хонконг долларын худалдан авалт хийсэн байна.

    Тус компани хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөрийнхөө хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5.5 сая гаруй хувьцаагаа худалдан аваад байгаа аж. Нийт худалдан авахаар зөвшөөрсөн тоо хэмжээ нь 103.3 сая байгаа юм.

    “Mongolian Mining Corporation”-ийн хувьд худалдан авсан хувьцаагаа зах зээлээс цөөлж, нийт хувьцааны тоогоо бууруулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор 1.19 сая хувьцаагаа цуцлахаар хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь нийт хувьцааных нь 0.1 хувийг бүрдүүлж буй.

    Cэтгэгдэл бичих