logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Арилжааны банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2025 онд 72.6 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 14:20
    240

    Зургийг: С.Батсайхан

    Монголбанк: Эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээл 595.4 тэрбум төгрөг хүрсэн

    2025 оны эцэст банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 72.6 хувиар өссөн байна. Сүүлийн хоёр жилийн дата мэдээллээр ногоон зээл олголт эрчимжсэнийг Монголбанкны тайлан харуулж буй.

    Арилжааны банкнууд 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл бүрдүүлэхээр зорилт тавьсан бөгөөд одоогийн байдлаар тус зорилт 50 хувьтай биелж, нийт зээлийн багцын 5.3 хувийг ногоон хөгжлийг дэмжсэн зээл бүрдүүлжээ.

    Ногоон ангиллын зээлийн ихэнх хэсгийг эрчим хүч хэмнэлтийн чиглэлд олгосон зээл бүрдүүлж байна. Энэ дундаа эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээлийн үлдэгдэл нэг их наяд төгрөг байгаа нь хамгийн том хэсгийг бүрдүүлж буй юм. Мөн нарны эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуй болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгслийн зээлүүд бичигдэж байна.

    Эх үүсвэрийн хувьд 2025 онд олон улсын байгууллагуудаас олгосон санхүүжилт дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Ногоон зээлийн эх үүсвэрийн 50 хувиас илүү хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс олгодог байсан бол олон улсын байгууллагуудаас энэ төрлийн санхүүжилт нэмэгдэж байгааг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих