
Зургийг: Akio Kon/Bloomberg
(Bloomberg) -- Японы “SoftBank Group” болон АНУ-ын цахилгаан эрчим хүчний “AEP” компани хамтран Охайо мужид хиймэл оюуны дата төв, хиймэл түлшний цахилгаан станц барихаар төлөвлөж буйг “Reuters” агентлаг мэдээллээ. Энэ нь АНУ, Япон хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд хийгдэх 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэг хэсэг болж байна.
Дээрх төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд дэлхийн хамгийн том дата төв, цахилгаан станцуудын нэг болно.
“SoftBank Energy” компани 9.2 гигаватт хүчин чадал бүхий хиймэл түлшний станцыг орон нутгийн цахилгаан сүлжээнд холбон, Портсмаут суурин дахь дата төвийг цахилгаанаар хангахаар төлөвлөж байна.
“SB Energy”, “AEP” компаниуд Өмнөд Охайо дахь дамжуулах шугамыг шинэчлэх, барихад нийт 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх юм.