logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ногоон орон сууц худалдан авах, барихад ₮15 сая хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 11:00
    207

    Зургийг: С.Батсайхан

    Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа орон сууц худалдан авах болон барихад татварын хөнгөлөлт үзүүлнэ

    УИХ-д өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон онцлох өөрчлөлтүүдээс харвал жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой бол хялбаршуулсан горимоор буюу борлуулалтын орлогоос нэг хувийн татвар төлөх боломжтой.

    Мөн үйл ажиллагааны цэвэр орлогод шаталсан хувиар татвар ногдуулахаар тусгажээ. Тухайлбал: жилийн 120 сая төгрөг хүртэлх дүнд 10 хувь, 120 саяас 180 сая төгрөг хүртэл бол 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш дүнтэй бол 20 хувиар татвар ногдуулна.

    Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хувьд цалин хөлс, шууд бус орлого, үйл ажиллагааны цэвэр орлогын жилийн нийт дүн зургаан сая төгрөг хүртэл бол татвараас 100 хувь хөнгөлнө.

    Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ногоон орон сууцжуулалтыг дэмжих, бүсийн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.

    Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон стандарт хангасан орон сууц худалдан авах, барих, засварлах, гэр хорооллын дулаан алдагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авсан бол 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтийг нэг удаа үзүүлнэ.

    Үүний зэрэгцээ амьдрах зориулалтаар анх удаа орон сууц худалдан авах, барихад үзүүлдэг зургаан сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан 15 сая төгрөг хүртэл нэмэгдүүлнэ. 

    Аймаг, сум, нийслэлийн дагуул хот Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа орон сууц худалдан авах болон барихад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ.

    Cэтгэгдэл бичих