logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгаллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 09:50
    421

    Зургийг: Э.Тэнгис

    Moody's: 2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай байна

    Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B1”, төлөвийг “Тогтвортой” хэвээр  үлдээлээ. Одоогийн байдлаар үнэлгээнд өөрчлөлт орох шаардлагагүй гэж тус агентлаг үзжээ.

    Одоогийн үнэлгээ нь дийлэнхдээ уул уурхайн салбар дээр тулгаварласан дунд хугацааны өсөлтийн төлөв болон бүтцийн дутагдал хоёрыг тэнцвэржүүлэн тусгаж өгсөн байна. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, гадаад болон төлбөр төлөх чадварын эрсдэлтэйг “Moody's” онцоллоо.

    Эдийн засгийн тэлэлт эрчимжиж, өнгөрсөн онд 6.9 хувиар өссөн бол энэ онд 6.5 хувьд тогтвортой байх төлөвтэй. Нүүрс болон зэсийн экспорт, “Оюутолгой” уурхайн олборлолт нэмэгдэхээр байгаа нь төсөөллийн гол хэсэг нь болж байгаа аж.

    Үүнээс гадна Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувиас бага түвшинд хадгалагдаж, 2020 онтой харьцуулахад нэлээд сайжирсан байгааг харуулж байна.

    Түүнчлэн саяхан шинээр гаргасан 500 сая ам.долларын бондоор дахин санхүүжилт хийсэн нь төсвийн нөхцөл байдалд нэмэр болж, ойрын хугацаан дахь эрсдэлийг бууруулж буйг тайланд дурджээ.

    “Moody's”-ийн дүгнэлтээр цаашид гадаад валютын нөөц тогтвортойгоор өсөх, өр төлбөр үүсгэхгүй хөрөнгийн урсгал нэмэгдэх, Засгийн газрын өрийн дарамтыг үргэлжлүүлэн багасгаж,  гадаад эрсдэлийг бууруулах нь зээлжих зэрэглэл ахих гол үндэслэл болохоор байгаа аж.

    Харин Монгол Улсын Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх шаардлага гарах болон эдгээрийг эргэн төлөх чадвар эрсдэлд орох нь зээлжих зэрэглэлийг бууруулах гол хүчин зүйл болохыг анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих