
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ оны эхний хоёр сард 790 гаруй тонн мөнгө импортолсон нь сүүлийн найман жилийн дээд түвшинд тооцогдож байна. Үүний 470 тонныг зөвхөн өнгөрсөн сард импортолсон нь хоёрдугаар сарын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг БНХАУ-ын Гаалийн газар мэдээллээ.
Үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын зориулалтаас үүдэлтэй эрэлтийг хангахын тулд импортлогчид ийнхүү идэвхтэй ажиллаж байгааг тодотгож байна. Тухайлбал: 2025 оноос эхэлсэн алт болон мөнгөний түүхэн өсөлт жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг ихээр татжээ. Унц тутамд алтны оронд илүү хямд хувилбар болох мөнгө рүү хошуурч буй нь эрэлт өсөхөд нөлөөлж байгаа аж.
Мөн дөрөвдүгээр сарын нэгнээс экспортын татварын хөнгөлөлт цуцлагдахаас өмнө нарны эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа нь эрэлтийг дэмжиж байна.
Эрэлт огцом нэмэгдсэнээс үүдэн дотоодын үнэ хэдийн олон улсын жишиг үнийг давжээ. Эрэлтээс үүдэн биржүүд нөөцөө шавхах, цаашлаад гадаадаас металл их хэмжээгээр татах нөхцөлийг бүрдүүлж байна.