logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монголбанк геополитикийн тодорхой бус байдлыг харгалзаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 20 15:10
    192

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Ингэснээр таван удаа дараалан Төв банк жишиг хүүгээ хэвээр үлдээж байна. 

    Сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй хатуу бодлого нь инфляцыг зорилтод түвшний голч руу ойртуулж ирсэн юм. Хэдий тийм боловч гадаад болон дотоод орчны тодорхой бус байдал үргэлжилж буй нь инфляцыг дахин өдөөх томоохон эрсдэл болж байгааг Мөнгөний бодлогын хорооны гишүүд онцоллоо.

    Ойрх Дорнодын дайны улмаас газрын тосны үнэ өсөж, дотоодод мах болон хүнсний ногооны үнэ өндөр хэвээр байгаа нь инфляцын дийлэнх хувийг бүрдүүлж буй. Мөн шатахуун болон хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүйг анхааруулжээ.

    Түүнчлэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа нь гол түүхий эдийн ханш, цаашлаад Монгол Улсын экспортын орлогод хүндрэл учруулж болзошгүйг харгалзан  бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

    Инфляцын цаашдын төлөв эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж өөрчлөгдөж болзошгүйг Төв банкнаас анхааруулсан ч 2027 оноос таван хувиас хоёр нэгж хувийн интервалд барих зорилт хэвээр байгааг тодотголоо.

    Cэтгэгдэл бичих