
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах хүлээлт алсарснаар пүрэв гарагийн арилжаагаар алтны ханш 6.6 хүртэлх хувиар, харин мөнгөний ханш 13 хүртэлх хувиар суларлаа. Сүүлийн байдлаар үнэ нь харьцангуй тогтворжиж, алтны үнэ унц нь 4657 ам.долларт хадгалагдаж байна.
Энэ долоо хоногт найм орчим хувиар суларсан нь 2020 оны гуравдугаар сараас хойш байгаагүй хамгийн тааруу үзүүлэлт боллоо.
Эрчим хүчний үнэ эрс өссөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаа төдийгүй Төв банкнууд бодлогын хүүг бууруулах хүлээлтийг сааруулж байна.
Өнгөрсөн сард АНУ-Израиль Иран руу цохилт өгч эхэлснээс хойш арилжааны долоо хоног бүр алтны ханш суларч байгаа юм.
Зах зээл хэтэрхий хэлбэлзэлтэй байгаа тул үнэ буурах үед битгий худалдаж ав гэж “JPMorgan Chase”-ийн шинжээчид анхааруулж байна. Тогтворгүй байдал намжиж, үнэ бэхжих хүртэл зарах урсгал ихэснэ гэж мөн тодотгов.