logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Ираны дайн Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
    Tugce Ozsoy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 16:00
    341

    Зургийг: Walaa Alshaer/Bloomberg

    Дубайд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн 43 хувь нь гадаадын иргэд байна

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын үл хөдлөх хөрөнгийн салбарыг тэргүүлж байсан Дубай хотод АНУ Ираны мөргөлдөөний улмаас эрэлт эрс буураад байна.

    Дайны эхний долоо хоногт үл хөдлөх хөрөнгийн салбарын хэлцлийн тоо бараг 50 хувиар буурсныг Дубайн Газрын албанаас мэдээллээ. Тухайлбал: хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд 5473 хэлцэл хийгдсэн бол дараагийн долоо хоногт нь энэ тоо 3000 болж буурчээ.

    Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар Дубайн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг бүрдүүлдэг тул эдийн засгийн гол тулгуур баганад тооцогддог.

    Дайн үргэлжилсээр байвал Дубайн олон жил бүтээсэн брэндэд сөргөөр нөлөөлөхийг шинжээчид онцолж байна. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл хурдацтай хөдөлдөг тул пуужин, дроны цохилтууд аль хэдийн хөрөнгө оруулагчдыг үргээсэн байх магадлалтайг анхааруулж байгаа юм.

    Дубай хотын орон сууц эзэмшигчдийн 43 хувийг гадаад иргэд бүрдүүлдэг. 2022 онд Арабын Нэгдсэн Эмират улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт, ялангуяа Дубай хотод хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дөрөвний нэгийг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих