
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Түмэнзаяа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
П.Түмэнзаяа
Алтны үнэ арилжааны 7 өдөр дараалан улаан бүсэд хадгалагдлаа
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 14:45
249
Зургийг: Akos Stiller/Bloomberg
Лхагва гарагийн арилжаагаар дөрөв орчим хувиар суларсан алтны ханш пүрэв гарагт үргэлжлэн суларлаа. Сүүлийн байдлаар алтны үнэ 1.3 гаруй хувиар суларч, унц нь 4753 ам.доллар болоод байна.
Ингэснээр арилжааны долоон өдөр дараалан улаан бүсэд хадгалагдах төлөвтэй байгаа төдийгүй сүүлийн зургаан долоо хоногийн доод түвшинд ойртоод байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард унц нь 5595 ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрч байсан алтны ханш он гарсаар 10 орчим хувиар чангараад байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-ын Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулах таамаглал хойшилсноор өсөлт нь саараад байна.
Cэтгэгдэл бичих