logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    AI дроны технологи хөгжүүлдэг АНУ-ын жижиг компанийн хувьцааны ханш 2 өдөрт 1000 хувиар өсөв
    Arvelisse Bonilla Ramos
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 14:00
    113

    Зургийг: Swarmer Inc/Bloomberg

    (Bloomberg) -- Хүнгүй нисдэг төхөөрөмжид ашиглах хиймэл оюунт программ хангамж хөгжүүлэгч “Swarmer” компани хувьцаагаа нээлттэй санал болгосноос хойш хоёр өдрийн дотор хувьцааны ханш нь 1000 хувь давж, огцом өсжээ.

    Энэ нь сүүлийн жил гаруйн хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээлд хийгдсэн хамгийн амжилттай IPO-д тооцогдож байна. Ингэснээр Техас мужийн Остин хотод төвтэй “Swarmer” компанийн зах зээлийн үнэлгээ 680 сая ам.доллар хүрлээ.

    Тус компани өнгөрсөн онд 309 мянган ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа веб сайтдаа мэдээлсэн байна.

    “Swarmer” нь өөрсдөө дрон үйлдвэрлэдэггүй ч ажиллагааны үеэр дроны бөөн дайралт хийхэд бэлтгэх, хөөргөх, координат тохируулах зориулалттай хиймэл оюунт технологи үйлдвэрлэж нийлүүлдэг.

    Тус компанийн хөгжүүлсэн дроны платформыг 2024 оны дөрөвдүгээр сард Украины арми анх нэвтрүүлснээс хойш байлдааны талбар дахь 100 мянга гаруй удаагийн ажиллагаанд ашиглагджээ.

    Cэтгэгдэл бичих