logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Goldman Sachs: 2026 онд нэгдэн, нийлэх хэлцлийн дүн $3.8 их наяд хүрнэ
    Crystal Tse
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 11:50
    162

    Зургийг: Bloomberg

    Энэ он гарсаар нэгдэн, нийлэх хэлцлийн дүн 3 орчим хувиар буурч, 605 тэрбум ам.доллар хүрчээ

    Компаниуд нэгдэн, нийлэх хэлцэл хийхийн тулд зах зээлийн савлагаа дуусахыг хүлээж болохгүй гэж “Goldman Sachs Group”-ийн банкирууд зөвлөж байна.

    Энэ онд тус банкны зүгээс нэгдэн, нийлэх хэлцлийн дүн 3.8 их наяд ам.доллар хүрч, өмнөх оны үзүүлэлтээс үл ялиг өсөх төсөөллийг танилцуулсан юм. 2026 он сорилттой эхэлж, технологийн хувьцаануудыг зарах эрч нэмэгдэж, хувийн зээлийн сангуудын хөрөнгийн үнэлгээ буурч, эрчим хүчний үнэ дайны улмаас нэмэгдээд буй. Хэдий тийм боловч “Goldman Sachs” энэ оны нэгдэн, нийлэх хэлцлийн зах зээлийн төсөөллөө харьцангуй өөдрөг барьж байна.

    “Bloomberg”-ээс цуглуулсан дата үзүүлэлтээс харвал 2026 он гарсаар олон улсын нэгдэн, нийлэх  хэлцлүүдийн үнэлгээ 605 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    Ойрх Дорнодын мөргөлдөөн олон улсын бизнесийн төлөвт тодорхой бус байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй инфляцын дарамтыг сэдрээж, эдийн засгийн өсөлтөд сорилт дагуулж байна. Ингэснээр хэлцлүүдийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болох байсан Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг бууруулах шийдвэр хойшлоод байна.

    "Хэрэв бодлогын хүү ойрын хугацаанд буурах хүлээлт байхгүй бол мөнгөө зарцуулахыг хүлээх шаардлагагүй" гэдгийг “Goldman Sachs” тодотголоо.

    Cэтгэгдэл бичих