logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Гадаадын биржүүдэд бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш уналттай байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 11:35
    422

    Зургийг: С.Батсайхан

    "Rio Tinto"-ийн Австралийн Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш уналтад орж эхэллээ. 2026 оны эхний сард компаниудын хувьцаа харьцангуй сайн өсөлттэй байсан ч хоёрдугаар сарын дунд үеэс хойш өсөлтөө алдаж, дийлэнх нь энэ оны байдлаар улаан бүсэд арилжаалагдаж байна. 

    “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 35 хүртэлх хувиар өсөөд байсан бол сүүлд тайлангаа нийтэлснээс хойш ханш нь энэ он гарсаар 1.8 хувиар унасан үзүүлэлттэй байна.

    MINING-EQUITY-GFX.jpg

    Үүнээс гадна “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн Торонтогийн Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш 2026 он гарсаар 24 хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

    Харин "Rio Tinto"-ийн Австралийн Хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна. Он гарсаар 3.3 хувиар өссөн хөдөлгөөнтэй байгаа ч сарын өмнө 15 хувь хүртэлх өсөлт үзүүлж байсантай харьцуулахад дийлэнхийг нь алдаад буй.

    Олон улс талдаа харвал “TMK Energy” компани зургаан сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. Монголд метан хий олборлодог, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 50 сая хувьцаа нэмж гаргажээ.

    Cэтгэгдэл бичих