logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Сөүл хот “BTS” хамтлагийн тоглолтын аюулгүй байдлыг хангахад 15,000 гаруй ажилтан дайчилна
    Heesu Lee
    Cat Barton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 11:15
    465

    Зургийг: Yonhap/EPA/Shutterstock/Bloomberg

    (Bloomberg) -- Гуравдугаар сарын 21-нд буюу энэ бямба гарагт болох “BTS” хамтлагийн тоглолт БНСУ-ын түүхэн дэх хамгийн том концерт болох төлөвтэй тул Сөүл хотын захиргаа өмнөх сургамжаа санаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дорвитой бэлтгэл ажил хийж байна.

    “BTS The Comeback Live | Arirang” тоглолтыг үзэхээр Сөүлийн төв дэх Гванхвамун талбайд 260 мянга гаруй фен цуглахын зэрэгцээ “Netflix-ээр” тоглолтын шууд дамжуулалтыг олон сая хүн үзэхээр байгаа аж.

    Хэт олон хүн цугларснаас үүдэх болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд албаныхан тоглолтын үеэр 15 мянга гаруй хамгаалалтын ажилтан ажиллуулахаар төлөвлөжээ.

    Сөүл хотод мянгаар тогтохгүй сая хүн оролцсон том арга хэмжээг амгалан тайван зохион байгуулж байсан туршлага бий ч 2022 онд Итэвон хороололд Сүнсний баярын үеэр шахцалдаан үүсэж, 150 гаруй хүн амиа алдсан эмгэнэлт явдлаас хойш олон хүн цугласан үйл явдлуудын аюулгүй байдалд онцгой анхаарах болсон юм.

    Cэтгэгдэл бичих