logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    АНУ-ын тариф, БНХАУ-ын Сар шинийн баярын амралтын нөлөөгөөр Японы экспорт удааширлаа
    Yoshiaki Nohara
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 14:50
    250

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    Японы гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сард 57.3 тэрбум иений ашигтай гарав

    (Bloomberg) -- Японы бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөнийг тус улсын Сангийн яам мэдээллээ. Нэгдүгээр сард 17 орчим хувиар эрчимжиж байсантай харьцуулахад өсөлтийн хурд нь огцом удааширчээ.

    Харин шинжээчдийн медиан таамаг болох 1.9 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн төсөөллөөс давсан байна.

    Тайлант хугацаанд Японоос АНУ-д нийлүүлэх автомашины тээвэрлэлтэд тарифын дарамт нөлөөлжээ. Мөн Сар шинийн баярын амралтын үеэр БНХАУ-д эрэлт суларсан нь экспорт удаашрах гол шалтгаан болсон байна. Гадаад худалдааны статистикаас харахад АНУ-д нийлүүлэх автомашин өнгөрсөн сард үнийн дүнгээр 14.8 хувиар доошилсноор тус улсад хийсэн экспорт найман хувиар буурахад гол жин дарсан байна.

    JAPAN-EXPORT.png

    Мөн БНХАУ дахь экспорт 10.9 хувиар буурчээ. Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хуванцар бүтээгдэхүүн болон оптикийн тоног, төхөөрөмжийн нийлүүлэлт хоёр оронтой тоогоор буурсан нь нэлээд түлхэц болжээ.

    Харин Европын Холбооны орнууд руу чиглэсэн экспорт 14 хувиар өссөн байна. Үүнд автомашин болон барилга, уул уурхайн салбарт ашиглагддаг машин механизмын экспорт эрчимжсэн нь дэмжлэг болсон аж.

    Тайлант хугацаанд импорт нь өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар эрчимжсэнээр Японы худалдааны тэнцэл хоёрдугаар сард 57.3 тэрбум иений ашигтай гарсан байна.

    Cэтгэгдэл бичих