logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Валютын харилцахын үлдэгдэл II сард ₮2.1 их наяд болж, 43.4 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 14:30
    267

    Зургийг: С.Батсайхан

    Төгрөгийн хадгаламжийн нийт үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 19.9 хувиар нэмэгджээ

    Мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сард 17.2 хувиар өсөж, 48.1 их наяд төгрөг хүрснийг Монголбанк мэдээллээ. Активын бүтцээр нь харахад дотоод цэвэр активын эзлэх хэмжээ буурч, гадаад цэвэр активын орон зай нэмэгдсэн байна. Тухайлбал: сарын дүнгээр гадаад цэвэр активын үлдэгдэл 17.1 хувиар өссөн бол дотоод цэвэр актив өмнөх сараас 0.4 хувиар буурсан дүнтэй байна.

    Энэ дундаа хоёрдугаар сарын эцсийн байдлаар валютын харилцах дансны үлдэгдэл өмнөх сараасаа 43.4 хувиар буурчээ.  Мөн өмнөх оны мөн үеэс 43.4 хувиар буурснаар 2021 оны тавдугаар сараас хойших доод түвшинд хүрсэн байна.

    Бодлогын хүү болон зах зээлийн хүүгийн түвшин өндөр хэвээр буй энэ үед төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл өсөлтөө хадгалсан хэвээр байна. Төгрөгийн хадгаламжийн нийт үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 19.9 хувиар нэмэгдэж, 26.6 их наяд төгрөг хүрсэн бол валютын хадгаламжийн үлдэгдэл буурчээ.

    Банк, санхүүгийн байгууллагын зээл олголтыг хязгаарлаж, инфляцыг 6 нэмэх хасах 2 нэгж хувийн хооронд барих зорилтын хүрээнд мөнгөний нийлүүлэлт удааширч байсан юм.  Харин өнгөрсөн оны зунаас хойш өсөх хандлагаа хадгалж байна.

    Cэтгэгдэл бичих