
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани цэвэр ашиг нь 2025 онд 97 хувиар буурсныг тайлагналаа. Өнгөрсөн оны эхний хагаст нүүрсний эрэлт, үнэ эрчтэй буурсан нь тус компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ.
Ашиг нь хэдийгээр базаахгүй үзүүлэлттэй байгаа ч “Mongolian Mining Corporation”-ийн хөрвөх чадвар, бэлэн мөнгөний нөөц сайн байгаа тул зээлжих зэрэглэлд нь сөргөөр нөлөөлөхгүй гэж “Bloomberg Intelligence” үзэж байна.
Тайлант хугацаанд тус компани 10.1 сая тонн нүүрс борлуулж, 823.4 сая ам.долларын орлоготой ажилласан нь 2024 оны 1.04 тэрбум ам.долларын орлогоос буурсан үзүүлэлт болж байна.
Харин “Mongolian Mining Corporation”-ийн хөрөнгө оруулсан, стратегийн түншлэлтэй “Erdene Resource Development”-ийн "Баян Хөндий" алтны төслөөс 2025 онд 31.3 сая ам.долларын орлого олжээ. Тус төслөөс тайлант хугацаанд 7434 унц алт болон 2,634 унц мөнгө олборлож, Монголбанканд нийлүүлсэн байна.