logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Азийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Ойрх Дорнодоос бусад бүсээс газрын тос авч эхлэв
    Yongchang Chin
    Sherry Su
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 11:50
    292

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Брент төрлийн газрын тос болон Ойрх Дорнодын жишиг Дубай газрын тосны үнийн зөрүү эрс өсөөд байна

    (Bloomberg) -- Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт зогссоноор Азийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Ойрх Дорнодоос бусад бүс нутгаас авах түүхий эдийн импортоо эрчимжүүлж байна.

    Нийлүүлэлтийг таслахгүйн тулд үнийн зөрүү огцом нэмэгдсэн ч үйлдвэрүүд үүнийг төлөхөд бэлэн байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал: Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш олон улсын жишиг брент төрлийн газрын тос болон Ойрх Дорнодын жишиг Дубай газрын тосны үнийн зөрүү эрс өсөөд байгаа аж.

    BRENT.png

    БНХАУ, БНСУ, БНЭУ, Тайландын үйлдвэрүүд сүүлийн үед яаралтай нийлүүлэх нөхцөлтэйгөөр сая сая баррель газрын тос худалдан авч байгааг арилжаачид онцолж байна. БНСУ-ын “GS Caltex” зургаадугаар сард хүлээн авах нөхцөлтэйгөөр АНУ-аас дөрвөн сая баррель газрын тос авсан бол Энэтхэгийн “Hindustan Petroleum” дөрөвдүгээр сард ачих яаралтай нийлүүлэлтийн тендер зарлажээ.

    Түүнчлэн Тайландын томоохон үйлдвэр “Trafigura” компаниас гуравдугаар сарын эцсээр ачих 700 мянган баррель газрын тос худалдаж авсан нь 2019 оноос хойших анхны тохиолдол болж байна.

    Cэтгэгдэл бичих