logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Зэсийн бизнесээ тэлэхийг зорьж буй “BHP Group” Брэндон Крэйгийг Гүйцэтгэх захирлаараа томилов
    Paul-Alain Hunt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 09:25
    215

    Зургийг: BHP Group/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын дайны нөлөө, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, зэсийн салбар дахь үйл ажиллагаа тэлэх зэрэг сорилтуудтай тулгараад буй “BHP Group” Брэндон Крэйгийг шинэ Гүйцэтгэх захирлаараа томиллоо.

    Брэндон Крэйг “BHP”-ийг зургаан жил гаруй хугацаанд удирдсан Майк Хенригийн оронд шинээр томилогдож байна.

    Өдгөө 53 настай Брэндон Крэйг 2024 онд тус компанийн АНУ дахь үйл ажиллагааг удирдаж эхлэхээс өмнө цар тахлын жилүүдэд компанийн орлогын гол эх үүсвэр болох төмрийн хүдрийн бизнесийг удирдаж, ур чадвараараа олонд танигджээ.

    BHP.png

    Хойд Америк дахь бизнес нь “BHP”-ийн хувьд ирээдүйн өсөлтийн гол цөм гэгдэж буй бөгөөд зэсийн салбарт эзлэх байр сууриа нэмэгдүүлж, аварга том “Jansen” калийн хүдрийн төслийг эхлүүлэхийг зорьж байгаа аж.

    "Тэрбээр нас залуу Гүйцэтгэх захирал хэдий ч тус компанид 25 гаруй жил ажилласан, бизнесээ маш сайн мэддэг" гэж Сидней дэх “Barrenjoey Markets Pty”-ийн Металл, уул уурхайн судалгааны хэлтсийн захирал Глин Лаукок онцолж байна.

    Cэтгэгдэл бичих