logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Labubu”-ийн халуурал намжиж, “Pop Mart” шинэ тоглоомууддаа найдлага тавьж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 16:50
    437

    Twinkle Twinkle. Зургийг: Pop Mart/Bloomberg

    (Bloomberg) -- “Pop Mart International Group”-ийн дэлгүүрүүдийн тавиур дүүрэн хэвээр боловч худалдан авагчид нэгэн үе уртаас урт дараалал үүсгэж, хоёрдогч зах зээлийг донсолгож байсан "Labubu" хүүхэлдэй рүү шуурахаа больжээ.

    Өдгөө тус компанийн "Twinkle Twinkle", "Skullpanda", "Crybaby" хэмээх дүрүүд дийлэнх худалдан авагчдыг татаж, албан бус платформуудад өндөр үнээр зарагдаж, борлуулалтыг нь өндөр түвшинд хадгалж байна.

    Тэр дундаа "Twinkle Twinkle" чихмэл тоглоом нь дэлгүүрүүдэд очоод хэдхэн минутын дотор зарагдаж дуусаж байгаа аж. БНХАУ-ын цахим худалдааны “Qiandao” платформ дээр тус дүрийн чихмэлүүд албан ёсны үнээсээ дээгүүр үнэтэй зарагддаг бол "Crybaby Vacation Mode On" чихмэл бүр 72 хувиар өндөр үнэтэй байгаа аж.

    БНХАУ-ын “Pop Mart” 2025 онд 400 сая гаруй тоглоом борлуулсны 25 орчим хувийг "Labubu" хүүхэлдэйг багтаасан "The Monsters" цувралын тоглоомууд бүрдүүлсэн байна.

    Харин одоо "Labubu"-ийн эхлүүлсэн цуглуулдаг тоглоомын халуурлыг үргэлжлүүлж чадах эсэх нь компанийн бусад дүрүүдээс шалтгаалах юм. Цаашлаад “Pop Mart” хэсэг шуугиулаад мартагдах уу, эсвэл “Walt Disney”, “Sanrio” шиг урт хугацаанд байр сууриа дархалсан тоглоом үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэх үү гэдгийг энэ шилжилтийн үе шийдэхээр байна.

    Cэтгэгдэл бичих