logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд ₮894 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 16:00
    273

    Зургийг: С.Батсайхан

    Хоршооны гишүүн малчдад хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг 14 зориулалтаар гаргасан байна

    Мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 894 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Зээлийн 20-30 хувь нь хэрэглээний зээл болсон байх магадлалтай тул Ажлын хэсэг судалж үзээд санал дүгнэлт гаргах хүртэл шинээр зээл түр олгохгүй байхаар тогтжээ. Одоогоор нийт зээлийн 119.2 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна.

    “Шинэ хоршоо хөдөлгөөн” эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,578 шинэ хоршоо байгуулагдаж, 103,340 буюу нийт малчдын 33 хувь нь шинэ хоршоонд гишүүнээр элсэж, 894.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж.

    Зээлийн хэмжээ нь 50 сая төгрөг хүртэлх хэмжээтэй, 60 сарын хугацаатай бөгөөд жилийн зургаан хувийн хүүтэй, 12 хувийн хүүгийн зөрүүг төсвөөс хариуцан төлж байгаа юм.

    Үүнээс гадна “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий дараагийн шат болох “Дундын хоршоо”-г хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх хоршоог бүсчлэн байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих