logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Бага дүнтэй, өдөр тутмын төлбөрт бэлэн мөнгө чухал үүрэгтэй хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 15:30
    338

    Зургийг: С.Батсайхан

    Монголбанк: Бэлэн мөнгөний гүйлгээний дундаж дүн бэлэн бус төлбөрөөс дөрөв дахин өндөр байна

    Бага дүнтэй, өдөр тутмын төлбөр тооцоонд бэлэн мөнгө нь чухал үүрэгтэй хэвээр байгааг Монголбанкны судлаачид мэдээллээ. Бэлэн мөнгөний хэрэглээний түүвэр судалгаагаар иргэдийн 28 хувь нь “Бэлэн мөнгө огт авч явдаггүй” гэж хариулжээ.

    Медиан дүнгээр өдрийн эхэнд 10 мянган төгрөг авч явж,  ойролцоогоор 16 мянган төгрөгийг бэлнээр зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл ихэнх иргэн бага хэмжээний бэлэн мөнгө ашигладаг бол цөөн хэсэг нь их дүнтэй мөнгө биедээ авч явдагтай холбоотойгоор бэлэн мөнгөний хэрэглээ дунджаар өсжээ.

    Сүүлийн жилүүдэд карт, шилжүүлэг, ухаалаг хэтэвч зэрэг бэлэн бус төлбөр эрчимтэй нэмэгдэж байгаа ч бэлэн мөнгөний гүйлгээний дундаж дүн бэлэн бус төлбөрийн дунджаас дөрөв дахин өндөр хэвээр байна.

    Ялангуяа тэтгэврийн насныхан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ харьцангуй өндөр байдаг аж. Нийт хэрэглээ нь голчлон жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрч буйг Монголбанкны судалгаанд дурджээ.

    Өнгөрсөн оны 11 дүгээр сард гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн байна. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 1.4 их наяд төгрөгийг бэлнээр гүйлгээнд гаргасныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих