logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Emirates” компанийн Дубай чиглэлийн нислэгүүд хоосон шахуу ирэх болжээ
    Leen Al-Rashdan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 15:00
    120

    Зургийг: AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Аялагчид Персийн булангаас зайлсхийх болсноор “Emirates” компанийн Дубай чиглэлийн зарим нислэгт онгоцнууд бараг хоосон нисэх болжээ. Энэ нь дайн сунжрах тусам олон улсад хамгийн томд тооцогддог тус агаарын тээврийн компани зорчигчдын урсгалаа сэргээхэд бэрхшээл улам нэмэгдэж буйг харуулж байна.

    АНУ, Эх газрын Европоос Дубай чиглэлд хийх нислэгүүдэд энэ нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд тус компанийн Прага, Будапешт хотоос буцаж ирэх онгоцнуудад суудал дүүргэлт ердөө 5-10 хувьтай байсныг “Bloomberg”-ийн эмхэтгэсэн дата харуулж байна.

    Мөн Нью-Йоркоос буцсан хэд хэдэн нислэгт нийт тийзийн 20 орчим хувь нь л борлуулагджээ. Тэр дундаа өнгөрсөн долоо хоногт тус хотоос хөөрсөн "Airbus A380" онгоц ердийн үед 500 орчим зорчигч тээвэрлэдэг ч Дубайд 35 хүрэхгүй зорчигчтой газардсан байна.

    Үүнээс гадна “Emirates” компанийн явах нислэгүүдэд зорчигчид онгоцондоо ирж суухгүй байх асуудал өдөрт хэдэн мянгаараа бүртгэгдэж байгаа нь ажлын хүндрэлд нэрмээс болжээ. Энэ сарыг дуустал “Emirates” тасалбарын үнийн дүнгийн буцаалт, хуваарийн уян хатан зохицуулалт санал болгож байгаа аж.

    Дайнаас өмнө “Emirates” Дубай хотын олон улсын нисэх буудалд өдөрт 500 орчим нислэг үйлддэг байсан бол гуравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар явах нислэгийн тоо өдөрт 71 болж буурсныг “Flightradar24”-ийн дата харуулж байна.

    Cэтгэгдэл бичих