logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Засгийн газрын гадаад бондуудын ханшийн уналт үргэлжилж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 14:00
    352

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногт хуралдаж, энэ сарын 25-ны өдөр шийдвэрээ танилцуулна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш унасан хэвээр байна.

    Түүнчлэн Ираны дайн үргэлжилж буй энэ үед өндөр өгөөжтэй, хөгжиж буй орнуудын бондуудын ханш уналтаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал: 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш гуравдугаар сар гарсаар нэг орчим хувиар буураад байгаа юм.

    GOVBONDS-GFX.jpg

    Оны эхээр бондуудын ханш тогтвортой бага зэргийн өсөлттэй байсан бол сүүлд уналт нь эрчимжсээр байна.

    Мөн хөрөнгө оруулагчид газрын тосны зах зээлийн “шок” улс орнуудын эрчим хүч цаашлаад төсөвт хэрхэн нөлөөлөх эрсдэлийг дахин үнэлж эхэллээ.

    Cэтгэгдэл бичих