logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Арилжааны банкнуудын зээлийн өсөлт 4 сар дараалан саарав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 17 12:00
    269

    Зургийг: С.Батсайхан

    Иргэдийн зээл 11.5 хувиар өсөж, 26.8 их наяд төгрөг хүрчээ

    Арилжааны банкнуудын зээлийн өсөлт дөрөв дэх сардаа дараалан удааширлаа. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 44.2 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар өсжээ.

    17-4.JPG

    Зээлийг сегментээр нь ангилж харвал иргэдэд олгосон зээл 11.5 хувиар өсөж, 25.1 их наяд төгрөг хүрсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийн 42.9 хувиар өсөж байсантай харьцуулбал эрс саарсан үзүүлэлт боллоо.

    Монголбанк бодлогын хүүг сүүлийн дөрвөн хурал дараалан хэвээр хадгалж, өр орлогын харьцаа зэрэг үзүүлэлтийг чангалаад буй.

    17-6.JPG

    Харин хувийн хэвшилд олгосон зээлийн өсөлт төдийлөн буураагүй аж. Тайлант хугацаанд 28.1 хувиар өсөж, 17 их наяд төгрөг хүрээд байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчээ хадгалсаар байна.

    Банкнуудын зээлийн өсөлт Төв банкны зорилтот түвшин рүү дөхөж ирэхийн зэрэгцээ чанаргүй зээлийн хувь хэмжээ эрс өөрчлөлтгүй байна. Нийт зээлийн 5.2 хувь нь тус ангилалд багтаж буй бол иргэдэд олгосон зээлийн 3.6 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих