
Зургийг: С.Батсайхан
Шатахуун нөөцлөх, агуулах сав барихад аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны репо санхүүжилтээр нэг их наяд орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна. Зээлийн хүүгийн татаас болох 20 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасан бөгөөд хүүгийн татаас нь есөн хувь байна.
Улаанбаатарт Амгалан, Толгойт, Багахангай өртөө, Хүннү хотоос гадна 13 аймгийн төв болон боомтуудад агуулах сав барих байршил заажээ.
Мөн аж ахуйн нэгжүүд компанийн нөөц бүрдүүлэх тухай 2024, 2025, 2026 оны Засгийн газрын тогтоолд хамрагдаж, нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн байх зэрэг шалгуурыг салбарын яам цахим хуудастаа байршуулсан байна. 20 орчим аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт өгөөд байгаа аж.
Хаврын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө зээлийн асуудлыг шийднэ. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулах боломжтой гэдгийг салбарын сайд тодотгож байна.
Хадгалах сав шинээр барих хүртэл ОХУ-ын хил орчимд агуулах түрээсэлж, шатахуун нөөцлөх чиглэлийг Засгийн газар салбарын яаманд даалгасан юм.
Газрын тосны олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа. Хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж байж зөвшөөрөл авдаг нь хүндрэл үүсгэж байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням