
Зургийг: Jason Alden/Bloomberg
(Bloomberg) -- "BYD" компанийн олон улсын зах зээл дэх борлуулалт сайжрах төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд нөлөөлж хувьцааны ханш нь 13 сарын дээд дүнгээр өслөө. Ингэснээр БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ.
"BYD"-ийн Хонконгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш 7.8 хувиар өсөж, “Hang Seng Tech Index”-ийг өсөлтөөрөө тэргүүлсэн бол араас нь “Nio” болон “Xiaomi” компанийн хувьцааны ханш таван хувиар өссөн байна.
"BYD" компанийн Бразил дахь үйлдвэр Аргентин, Мексикээс 100 мянга орчим экспортын захиалга авсан гэж БНХАУ-ын орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн аж. "Энэ нь "BYD"-ийн гадаад борлуулалт нь цаг хугацааны явцад ашгийн гол хөдөлгөгч хүч болно гэсэн эерэг дохио" гэж “Macquarie Capital Limited”-ийн стратегич дурдаж байна.