logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "One Battle After Another" найруулагч Пол Томас Андерсоны удаан хүлээсэн Оскарыг авчирлаа
    Thomas Buckley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 12:00
    127

    Зургийг: Kevin Winter/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Америкийн кино академийн 98 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны "Шилдэг кино" төрөлд "One Battle After Another" ялалт байгуулж, найруулагч Пол Томас Андерсон удаан хүлээсэн анхны Оскарын шагналаа гардан авлаа.

    “Warner Bros. Discovery” компанийн бүтээл, чөлөөндөө гарсан хувьсгалч эр хуучны заналт дайсныхаа гараас охиныхоо амийг аврахаар тэмцэж буй тухай өгүүлдэг тус кино хамгийн олон Оскар хүртэх таамаглал шүүмжлэгч, шинжээчдийн дунд давамгайлж байсан юм.

    Киноны гол дүрд тоглосон Леонардо ди Каприо "Гол дүрийн Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналд нэр дэвшсэн бол эсрэг дүрийг бүтээсэн Шон Пенн "Туслах дүрийн Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгууллаа.

    Найруулагч Пол Томас Андерсон 1997 оны "Boogie Nights", 2007 оны "There Will Be Blood" зэрэг шилдэг кинонуудыг бүтээж, өмнө нь 11 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн ч огт ялалт байгуулж үзээгүй байсан юм. Харин өнөөдөр Лос-Анжелесийн "Dolby Theatre"-т болсон арга хэмжээнд тэрбээр "Шилдэг кино"-ноос гадна "Шилдэг найруулагч", "Шилдэг сэдэвчилсэн кино зохиол" төрлүүдэд Оскарын алтан баримлыг атгалаа.

    Түүнчлэн “Warner Bros. Discovery”-ийн өөр нэгэн бүтээл "Sinners" энэ жил 16 төрөлд нэр дэвшсэн нь Оскарын наадмын түүхэн дэх дээд амжилт болж, киноны гол дүрийн ихэр ах дүүсийн дүрд тоглосон Майкл Б.Жордан "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн байна.

    Cэтгэгдэл бичих