logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп: Ормузын хоолойг нээхэд БНХАУ туслахгүй бол Ши Жиньпинтэй хийх уулзалтаа хойшлуулж болно
    Se Young Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 10:15
    209

    Зургийг: Yuri Gripas/Abaca/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайнаас шалтгаалж хаагдаад буй Ормузын хоолой дахь хөдөлгөөнийг нээхэд Бээжин туслалцаа үзүүлэхгүй бол БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаа хойшлуулах боломжтойг мэдэгдсэнийг “Financial Times” мэдээлжээ.

    "Ормузын хоолойгоос ашиг хүртэгчид тэнд аливаа муу зүйл болохоос сэргийлэхэд тус дэм үзүүлэх нь зүйн хэрэг юм" хэмээн Дональд Трамп ярилцлага өгөхдөө дурдаад, БНХАУ Ойрх Дорнодын газрын тосноос өндөр хамааралтайг онцолсон байна. Ням гарагт АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид Парис хотноо уулзалдаж, Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангаж эхлээд буй.

    Эрчим хүчний бүтээгдэхүүн болон бусад олон улсын худалдааны тээвэрлэлт дамжих чухал усан зам болох Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах чиглэлд АНУ Их Британи, БНСУ, Япон зэрэг холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байгааг Дональд Трампын засаг захиргаанаас сүүлд мэдээлжээ.

    Тус хоолойгоор дамждаг газрын тосны хамгийн том хэрэглэгч болох БНХАУ нийлүүлэлтийн аливаа тасалдлын үед хэрэглэх их хэмжээний стратегийн нөөц бүрдүүлээд байгаа аж. БНХАУ-ын зүгээс хэдийгээр Дональд Трампын Иранд эхлүүлсэн дайныг шүүмжилсэн ч хоёр улсын Төрийн тэргүүний уулзалтыг хойшлуулах, цуцлах дохио хараахан өгөөгүй байна.

    Cэтгэгдэл бичих