logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 2026 онд 80 хувьд хүргэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 10:00
    472

    Зургийг: Зам, тээврийн яам

    Тавантолгой-Даланзадгад чиглэлд 100 км төмөр зам тавихаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад байна

    Монгол Улсын экспорт, импортын гол боомтууд байрладаг говийн бүсийг нэгдсэн бодлогоор дэмжиж, төмөр зам, авто зам, нисэхийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд хийж буйг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тодотголоо.

    Төмөр замын салбарт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд 80 хувьд хүргэж, 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нүүрсний экспортыг жилд 165 сая тонн хүргэх боломж бүрдэнэ.

    Үүнээс гадна Тавантолгой-Даланзадгад чиглэлд 100 км төмөр зам тавихаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад байна. Өмнөговь аймгийг төмөр замын сүлжээнд холбосноор импортын бараа, бүтээгдэхүүнийг төмөр замаар шууд тээвэрлэхээс эхлээд эдийн засгийн үр ашиг ихтэй.

    Нисэхийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Өмнөговь, Хөвсгөл зэрэг дөрвөн аймгийн нисэх буудлыг өргөтгөж, олон улсын нислэг шууд хүлээн авдаг болно.  Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг өргөтгөхөд 2026 онд аймгийн төсөвт 7.5 тэрбум төгрөг баталсан бөгөөд энэ оноос БНХАУ, БНСУ-аас шууд нислэг хүлээн авахаар төлөвлөж буй. Аялал жуулчлалаас гадна Өмнөговь аймгийн эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлтөд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Цаашлаад Өмнөговь аймгийн Ханхонгор сумд 4D ангиллын шинэ нисэх буудал байгуулах аж.

    Говийн бүсийн авто замын томоохон бүтээн байгуулалтаас онцолбол Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө.

    Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд говийн бүсийг уул уурхайгаас гадна тээвэр логистик үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн төв болгох зорилготой. Үүний тулд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ялангуяа төмөр зам, иргэний нисэхийн салбарт орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд салбарын яам бодлогоор дэмжиж буйг Зам, тээврийн сайд мэдээллээ.

    Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

    "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал

    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун

    Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат

    Cэтгэгдэл бичих