logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2021 оноос хойш ГШХО-ын орох урсгал өссөөр 2025 оны эцэст $3.8 тэрбум хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 09:45
    355

    Зургийг: Э.Тэнгис

    ГШХО-ын үлдэгдлийн талаас дээш хувийг өрийн хэрэгсэл бүрдүүлж байна

    Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрчимжсээр байна. 2025 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын дүн 3.8 тэрбум ам.доллар хүрч, 2021 онтой харьцуулахад 41.2 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

    Нийт хөрөнгө оруулалтын урсгалын 80 хувь нь уул уурхайн салбарт чиглэж байгаа бол санхүү болон худалдааны салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалт араас нь бичигдэж байна. Тухайлбал: эдгээр салбарт өнгөрсөн онд тус тус 210 орчим сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татжээ. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 10 хувийг бүрдүүлж байгаа юм.

    unnamed (1).jpg

    2022 оны дунд үеэс хойш өрийн хэрэгсэл хэлбэрээр орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын хурд харьцангуй нэмэгдэж эхлээд буй. Ингэснээр 2025 оны эцэст үлдэгдэл хэмжээ нь 18.1 тэрбум ам.доллар хүрч, нийт үлдэгдлийн талаас дээш хувийг бүрдүүлсэн байна.

    Харин тухайн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт ижил түвшинд өсөөгүйг Монголбанкнаас танилцуулсан үзүүлэлтүүдээс харж болохоор байгаа юм.

    Cэтгэгдэл бичих