logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ТТБЗ: Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд батлагдвал татварын орлогод -3.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 16:45
    521

    Зургийг: parliament.mn

    Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл "Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайлан"-г танилцууллаа

    УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаас татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт анхаарал татаж буй. Хуулийн төслийн үр нөлөөг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн тооцоолсноор аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, иргэдийн татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна гэж үзжээ.

    НӨАТ-ын буцаан олголт, аж ахуйн нэгжүүдийн татварын босго зэргийг шинээр тодорхойлсон татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар төсөвт дөрөв хүртэл их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж Сангийн яам тооцоолж байна.

    Хуулийн төсөл батлагдаж, 2027 оноос мөрдөгдөж эхэлснээр татварын орлогод огцом нөлөөлж, эдийн засгийн цаашдын өсөлтийн төлөвт нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл үзэж буй аж. Тодруулбал: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 719 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татварын орлого 483 тэрбум төгрөгөөр дутахаар байгаа аж.

    Мөн 2025 оны 11 дүгээр сард батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2027 оноос буцаан олголт гурван шатлалтай болох юм. Татварын орлогод НӨАТ-ын үзүүлэх нөлөөлөл нь 2.5 их наяд орчим төгрөг байна гэж тооцоолжээ. Ингэснээр татварын зохицуулалтын өөрчлөлтүүд татварын орлогод нийтдээ -3.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэхээр байгааг мэдээлсэн юм.

    Төсөл батлагдвал эдийн засгийн өсөлт 2027 онд 5.5 хувь, 2028-2029 онд 5.3 хувьтай байна гэж тооцоолсон бол батлагдахгүй тохиолдолд эдийн засгийн өсөлт 2027 онд 5.6 хувь, 2028-2029 онд өмнөх төсөөллөөс үл ялиг доогуур түвшинд буюу 5-5.15 хувь байна гэж таамаглажээ.

    Cэтгэгдэл бичих