logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Европын Төв банк 2028 хүртэл бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэх хүлээлт давамгайлж байна
    Jana Randow
    Harumi Ichikura
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 16:25
    242

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    (Bloomberg) --  Инфляцын аюул дахин нүүрлэж байгаа ч Европын Төв банк 2027 он дуустал бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэж эдийн засагчид таамаглаж байна.

    Гуравдугаар сарын 6-11-нд “Bloomberg”-ийн хийсэн судалгаанд оролцогчдын долоон хувь нь ирэх 12 дугаар сар гэхэд бодлогын хүүг өөрчилнө гэж үзсэн бол гуравны нэг хүрэхгүй хувь нь ирэх оны эцэс гэхэд мөнгөний бодлого чангарна гэж харж байна. Хэдий тийм боловч энэ нь зах зээлийн хүлээлтээс ихээхэн зөрүүтэй үзүүлэлт болж буй.

    Зах зээлд оролцогчид бодлогын хүүг долоодугаар сар гэхэд 25 суурь нэгжээр өсгөж, 2.25 хувьд хүргэнэ гэж үнэлж байгаа ау. Харин оны эцэс гэхэд 2.5 хувьд хүрэх магадлал 60 гаруй хувьтай гэж үзэж байна.

    Тус Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард тэргүүтэй бодлого боловсруулагчид 2022 онд орос Украинд халдсаны дараах үнийн огцом өсөлттэй адил инфляцын шинэ цочрол үүсэхээс сэрэмжлүүлсээр байна. Албаны хүмүүс хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаа ч одоогоор мөргөлдөөн хэр удаан үргэлжлэх талаарх зөрүүтэй дохиог нягтлан, тэвчээртэй ажиглахыг уриалж байна.

    Судалгаанд оролцогч таван хүн тутмын дөрөв нь Европын Төв банкны дараагийн алхам нь бодлогын хүүг өсгөх гэж үзэж байгаа нь өмнөх судалгааны 59 хувиас эрс нэмэгдсэн дүн болж байна. Оролцогчдын 60 орчим хувь нь "Инфляц өсөх эрсдэл өмнөхөөсөө илүү өндөр" гэж үзэж байгаа бол 70 хувь нь "Инфляц хоёр хувийн зорилтот түвшнээс давах нь хамгийн том аюул" болохыг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих