logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    АҮЭБЯ: Ойрын гурван сардаа АИ-92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 16:00
    401

    Зургийг: С.Батсайхан

    Геополитикийн зөрчилдөөний улмаас дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээлд гарч буй үнийн савлагаа Монгол Улсад нөлөөлөх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. БНХАУ нефтийн бүтээгдэхүүндээ экспортын хориг тавьсан тул Монгол Улс зөвхөн ОХУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой байна.

    ОХУ-тай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 автобензинийг энэ он дуустал нэг тонныг нь 705 ам.доллароор худалдан авна. Хэрэв олон улсын зах зээлийн үнэ 705 ам.доллароос 30 хувийн өөрчлөлттэй болох тохиолдолд аль нэг талын санаачилгаар өөрчлөлт оруулах заалттай. Хэдий тийм боловч ойрын гурван сард АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт гарахгүйг салбарын яам мэдээлэв. Харин Евро-5, дизель түлшний үнэ хэлбэлзэхийг үгүйсгэхгүйг онцоллоо.

    Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 40 хоног,  дизель түлш 27 хоног,  АИ-95 автобензиний 75 хоногийн нөөцтэй байна.

    Хэрэв газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдвал 2026 онд эдийн засгийн өсөлт таван хувиас бага байна гэж Монголбанкны Лондон дахь бие төлөөлөгч Д.Ган-Очир хараат бус судалгаандаа дурджээ. Мөн тэрбээр “Импорт нэмэгдэж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш багадаа дөрвөн хувиар сулрах, инфляц, бодлогын Хүү одоогийн өндөр түвшинд хадгалагдахад хүрнэ" гэдгийг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих