logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Asian Battery Metals” зэс-алтны "Майхан уул" төслийг худалдан авах эрхээ хэрэгжүүлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 15:25
    881

    Зургийг: asianbatterymetals.com

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Metals” компани стратегийн чухал худалдан авалт хийж, Говь-Алтай аймаг дахь "Майхан уул" зэс-алтны төслийг 100 хувь эзэмшилдээ шилжүүлэх эрхээ хэрэгжүүлснээ мэдээллээ.

    Хэлцлийн дүн нийт 890 мянган ам.доллароор хэмжигдсэн байна. "Майхан уул" нь “Asian Battery Metals”-ийн эзэмшдэг зэс-никелийн "Ямбат" төслийн талбайгаас ердөө найман км зайтай, олборлолтын тусгай зөвшөөрөл 2045 он хүртэл хүчинтэй гэдгээрээ онцлог.

    Төслийн талбайд сүүлд хийсэн тандалтын өрөмдлөгөөр 132.5 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 граммын алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь олборлолтын нөөц бололцоо өндөр болохыг илтгэсэн байна.

    Cэтгэгдэл бичих