logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ОУЭХА: Ойрх Дорнодын дайны улмаас урьд өмнө байгаагүй нийлүүлэлтийн тасалдал үүснэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 10:15
    276

    Зургийг: iea.org

    ОУЭХА-ийн гишүүн орнууд онцгой байдлын нөөцөөсөө 400 сая баррель газрын тос нийлүүлэхээр болов

    Ойрх Дорнодын дайны улмаас урд өмнө байгаагүй нийлүүлэлтийн тасалдал үүсэхээр байгааг шинжээчид анхааруулж байна.

    Ормузын хоолойн тээвэрлэлт бараг бүрэн хаагдсанаас үүдэн Персийн булангийн орнууд гарцаа өдрийн дүнгээр 10 сая баррелиар танахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм. Хэдийгээр ОХУ, Казахстан зэрэг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн бус орнууд гарцаа нэмэгдүүлж буй ч гуравдугаар сард түүхий эдийн нийлүүлэлт өдөрт найман сая баррелиар буурахаар байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлж байна.

    Тус агентлагийн гишүүн орнууд дайнаас үүдэлтэй тасалдлыг намжаах зорилгоор онц байдлын нөөцөөсөө 400 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэжээ.

    Нийлүүлэлтийн тасалдал мөргөлдөөн үргэлжлэх хугацаанаас шууд хамаарах хэдий ч 2026 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт дунджаар 1.1 сая баррелиар өснө гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг таамаглаж байна. Энэхүү өсөлтийн дийлэнхийг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн бус орнууд бүрдүүлэхээр байгааг онцолжээ.

    2026 оны эхний сарын байдлаар дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц 8.2 сая баррель байсан нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэхүү нөөцийн 50 хувийг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын орнууд, 15 хувийг БНХАУ, 25 хувийг тээвэрлэлтийн явц дахь нөөц, үлдсэн хэсгийг бусад орнууд эзэмшиж байна.

    Cэтгэгдэл бичих