logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Дайны улмаас Ойрх Дорнодын улсуудад Азийн банкнуудын зээл олгох сонирхол буурч болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 16:50
    294

    Зургийг: Fadel Senna/AFP/Getty Images/Bloomberg

    2025 онд Азийн банкнуудын Ойрх Дорнодод олгосон зээлийн хэмжээ дээд түвшинд хүрчээ

    (Bloomberg) -- Иран дахь нөхцөл байдлын нөлөөгөөр Азийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын Персийн булангийн орнуудад зээл олгох сонирхол эрс буурч болзошгүй байна. Тодруулбал: 2025 онд Азийн зээлдүүлэгчид Ойрх Дорнод болон Хойд Африкт нийт 180 тэрбум ам.долларын хамтарсан зээлийг олгосон нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт болсныг APLMA буюу Ази, Номхон Далайн Зээлдүүлэгч Байгууллагуудын Холбоо мэдээлж байна.

    Нэгдүгээр сарын эцсээр буюу Ираны мөргөлдөөн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Дубайд болсон тус холбооны хурлаар оролцогч талууд Ази, Ойрх Дорнодын санхүүгийн холбоог улам тэлэх асуудлаар хэлэлцсэн аж.

    Азийн зах зээл дэх үнийн хэт өрсөлдөөн, хэлцлүүдийн тоо буурсан зэргээс шалтгаалан 2026 онд  банк санхүүгийн олон байгууллагын хувьд Ойрх Дорнод өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь болохоор байсныг хурлын үеэр тэмдэглэсэн байна.

    Хэдий тийм боловч энэ долоо хоногт Хонконгт болсон тус холбооны уулзалтаар талууд Ойрх Дорнодын нөхцөл байдал, холбогдох эрсдэлүүд зэргийг хэлэлцжээ.

    Зарим банк Ойрх Дорнодтой холбоотой зорилтоо дахин үнэлж магадгүйг онцолсон байна. Тухайлбал: “HSBC”, “Standard Chartered” зэрэг компани Азийн балансыг ашигласан санхүүжилтүүдийг түр хойшлуулахыг Ойрх Дорнод дахь харилцагч нартаа сануулжээ.

    Cэтгэгдэл бичих