logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Сангийн яам: "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 15:30
    315

    Зургийг: Монгол Улсын Сангийн яам

    Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу Толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцлоо

    “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээний хүрээнд хоёр талын төлөөлөгчид уулзсаныг Сангийн яам мэдээллээ.

    Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд харьцангуй боломжийн өртөгтэй бонд гаргасан. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. 2012 онтой харьцуулахад эрсдэл буурч байгаа тул зээлийн хүү буурах боломжтой- гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байгаа, зэсийн үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа учраас Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх ёстойг дурджээ.

    Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сард багтаан УИХ-д хэлэлцээний явц, үр дүнг тайлагнах ёстойг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдэж байсан юм. Талууд энэ сард багтаан дахин уулзахаар товлож, "Оюутолгой"  төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

    Лондоны Металлын биржид зэсийн үнэ нэг тонн нь 13,042 ам.доллар болж, өмнөх өдрөөс 0.75 хувиар буураад байгаа бөгөөд энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 4000 ам.доллароор дээгүүр үнэ болж буй.

    Cэтгэгдэл бичих