logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Монгол алт” ХК-ийн цэвэр ашиг 35 хувиар өсөж, 2025 оны эцэст ₮256.4 сая хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 15:00
    631

    Зургийг: Монгол-Алт ХК

    "Монгол алт" компани 2022 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хэд хэдэн төслийг нэгэн зэрэг гүйцэтгэсэн байна

    Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монгол алт” хувьцаат компанийн цэвэр ашиг 2025 онд 35 хувиар өслөө.

    Дархан-Уул аймагт геологийн судалгаа, алт олборлолт, худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани тайлант хугацаанд 256.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн 2025 онд нийт ашгийн хэмжээ нь нэг тэрбум төгрөг давсан үзүүлэлттэй байсныг тайлангаас нь харж болохоор байгаа юм.

    ERS-GFX.jpg

    “Монгол алт” компани одоогоор Дархан суманд орон сууцны хоёр төсөл хэрэгжүүлж байгааг цахим хуудастаа мэдээлсэн байна. Өнгөрсөн оны дундуур тус компани үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор зургаан тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргаж байсан юм.

    6.6 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Монгол алт” компани хоёр дахь жилдээ дараалан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Тус компанийн хувьцааны ханш 10 гаруй хувиар эрчимжээд байна.

    Cэтгэгдэл бичих