logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Муан нисэх буудлыг барихдаа зардлаа танасан нь “Jeju Air”-ийн онгоцны осолд нөлөөлснийг аудитын дүгнэлтээр батлав
    Jaehyun Eom
    Hyonhee Shin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 11 16:50
    137

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- 2024 оны 12 дугаар сард БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудалд агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон бөгөөд тус улсын Аудитын газраас хийсэн шалгалтаар тэрхүү осол нь онгоцны буудлыг барих үедээ зардлаа танасантай холбоотой гэж мэдээлсэн байна. Тухайлбал: тухайн онгоцны буудлын операторууд 16 жилийн өмнө нисэх буудлын барилгын ажлын явцад  өндөр өртөгтэй газар тэгшлэх ажил хийхээс татгалзаж, нислэгийн навигацийн чухал тоног, төхөөрөмж байрлах байгууламжид эвхэгддэг материал ашиглах төлөвлөгөөг цуцалсан гэж онцолжээ.

    Харин үүний оронд нислэгийн зурвасын төгсгөлд хана барьсан аж. Ингэснээр онгоц яг газардахын өмнө дугуй нь дэлгэгдэлгүй явсаар газардах зурвасыг хэтэрч, улмаар хаалт ханыг мөргөж шатсан гэж БНСУ-ын Аудитын газраас хийсэн 300 хуудас дүгнэлтэд тодотгосон байна.

    “Jeju Air” компанийн Бангкок-Муан чиглэлд нислэг үйлдэж байсан “Boeing 737-800” онгоцонд нийт 181 хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас 179 нь нас барж, хоёр нь л амьд үлдсэн юм.

    Онгоц шувуу мөргөснөөс баруун хөдөлгүүр нь эвдэрч шатсан ч нисгэгчид оновчтой стратеги сонгож чадалгүй, зүүн хөдөлгүүрийг буруу унтраасан нь ослын гол шалтгаан болсон гэж тогтоож байв. Мөн онгоцны цахилгааны хүч болон түлхэлтийн хүч буурснаас онгоцны дугуйны төхөөрөмж ажиллаагүй доош бууж, удирдлага алдагдсан гэж тайлагнаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих