logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш уналтаасаа сэргэж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 11 15:00
    239

    Зургийг: Э.Тэнгис

    2027 хугацаа нь дуусах бондын ханш даваа гарагт 0.5 ам.доллароор буураад байв

    Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн өнгөрсөн долоо хоногт олон улсад Засгийн газрын бондууд уналтад ороод байв. Үүнийг дагаад Монгол Улсын Засгийн газрын бондууд ч мөн адил “Улаан бүс”-д шилжээд байсан юм.

    Сүүлд Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт зогсож, бүс нутгийн газрын тос олборлогчид олборлолтоо зогсоож эхэлснээр таваарын үнэ цойлж, 2022 оноос хойших дээд түвшинд хүрсэн бөгөөд үүний нөлөөгөөр хувьцаа, бондын зах зээл илүү огцом уналтад ороод байна.

    GOVBONDS-GFX.jpg

    Харин газрын тосны үнэ даваа гарагийн орой эргэн тогтворжиж эхэлснээр бондуудын ханш ч мөн адил бага зэрэг өслөө. Даваа болон мягмар гарагт тодорхой хэмжээгээр сэргээд байсан бол лхагва гарагт харьцангуй тогтвортой арилжаалагдаж байна. Тухайлбал: 2027 хугацаа нь дуусах бондын ханш даваа гарагт 0.5 ам.доллароор буураад байсан бол үүний тал орчмыг нь нөхсөн байна.

    Одоогоор Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондын ханш нэгдүгээр сарын эхээс хойших доод түвшинд хүрээд байгаа юм. Хэдий тийм боловч хөгжиж буй орнуудын бондын эрэлт энэ онд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа нь ханш сэргэхэд томоохон дэмжлэг болж байна.

    Cэтгэгдэл бичих