
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани 100 хувь эзэмшдэг "Гурвантэс XXXV" төслийн хийн урсгал нь дахин нэг удаа дээд цэгээ шинэчилсэн болохыг танилцууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өдөрт 900 куб метр хий олборлосон нь нэгдүгээр сарын түвшнээсээ 33 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ дундаа сүүлд өрөмдсөн “Lucky Fox-07” цооногийн үйлдвэрлэл сүүлийн саруудад 500 хувиар өссөнийг онцолжээ. Ингэснээр 2025 оны наймдугаар сараас хойш туршилтын төслийн хүрээнд хийн үйлдвэрлэл нийт 900 хувиар өссөн буюу бараг сар бүр шинэ дээд түвшнээ тогтоож байгаа юм.
"Монгол Улсад бага өртөгтэй, босоо цооногоос олборлосон анхны арилжааны нүүрсний давхаргын хий бий болох чухал үе шат эхэлж магадгүй байна” гэж “TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон онцолжээ.