
Зургийг: Alex Kraus/Bloomberg
(Bloomberg) -- Цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Contemporary Amperex Technology” буюу “CATL” компанийн 2025 оны бүтэн жилийн цэвэр ашиг 42 хувиар өсөж, 72.2 тэрбум юань буюу 10.4 тэрбум ам.доллар хүрснийг мэдээллээ. Дотоодын өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед гадаад зах зээл дэх борлуулалтдаа анхаарсан нь өсөлтөд гол түлхэц болсон байна.
Тус компанийн олон улсын зах зээл дэх нийлүүлэлт нэмэгдэж, эрчим хүч нөөцлөх бизнес нь эрчимжсэнээр орлого нь 17 хувиар өсжээ.
Цахилгаан автомашины эрэлт эрс буурсан нь салбарын нэр хүндтэй компаниудыг эрчим хүч нөөцлөх систем рүү бизнесээ төрөлжүүлэхэд хүргэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг цахилгаан сүлжээнд нэгтгэх хэрэгцээ, хиймэл оюуны дата төвүүдийн эрэлт өссөнтэй холбоотойгоор эрчим хүч нөөцлөх салбарын хөгжил хурдацтай үргэлжилж байгаа юм.