logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх шаардлага тавилаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 10 10:00
    633

    Зургийг: mongolia.gov.mn

    Г.Занданшатар: Монгол Улс “Оюутолгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй

    “Rio Tinto” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаныхан “Оюутолгой” төслийн менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн асуудлаарх саналаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулсан байна. Тэрхүү санал нь Монголын талын хүлээлтэд нийцээгүй, учир дутагдалтай гэж үзэж Ерөнхий сайд хүлээн авахаас татгалзсаныг Засгийн газар мэдээллээ.

    Монгол Улс “Оюутолгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй гэж үзэж буйгаа Ерөнхий сайд тодотгов. Тиймээс УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангуулахын тулд гурван санал, шаардлага тавьсан байна. Үүнд:

    • “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх
    • Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах
    • Менежментийн төлбөрийг бууруулж, 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах
    • Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах
    • “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг шаардлага тавьжээ.

    “Rio Tinto”-ийн төлөөлөгчид “Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хэлэлцээрийг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.

    “Rio Tinto” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон

    Cэтгэгдэл бичих