
Зургийг: Ke Yongchu/Xinhua/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ цөмийн эрчим хүчний компаниуддаа шинэ томоохон зорилт тавьж, илүү олон реактор ашиглалтад оруулах шахалт үзүүлсээр байна.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт XV таван жилийн төлөвлөгөөндөө 2030 он гэхэд цөмийн хүчин чадлаа 110 гигаватт болгох зорилт тавьсан юм. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 76 хувиар өндөр үзүүлэлт болж байна. Энэхүү шинэ зорилт нь БНХАУ 2020 он гэхэд 58 гигаватт, 2025 он гэхэд 70 гигаватт цөмийн эрчим хүчтэй болох зорилтдоо хүрээгүйтэй холбоотой аж.
БНХАУ-ын эрх баригчид нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдол өгч буйг энэхүү зорилтоос харж болохоор байна.
Салхи, нарны эрчим хүч нь тус улсын эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг болж буй ч нийлүүлэлт тасралтгүй байж чадахгүй байгаа нь цахилгаан эрчим хүчний сүлжээнд улам бүр ачаалал өгч байгаа юм.
БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаараа Франц, АНУ-ыг гүйцэх төлөвтэй байгаа бөгөөд одоогоор хэдэн арван шинэ реакторын бүтээн байгуулалт өрнөж байна.