logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ 5 жилийн төлөвлөгөөндөө уур амьсгалын “хашир” зорилт тогтоож, нүүрсний хэрэглээг өсгөх орон зай гаргав
    Lili Pike
    Akshat Rathi
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 10 09:00
    483

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийд бохирдуулалтаар тэргүүлдэг БНХАУ 2030 он хүртэлх уур амьсгалын зорилтоо хянуур түвшинд тогтоож, мөн ирэх таван жилд нүүрс болон газрын тосны хэрэглээгээ бууруулж эхлэх хугацааг яг таг тодорхойлсонгүй. Энэхүү хашир стратеги нь сүүлийн үед уур амьсгалын төлөөх үйл хэрэгт БНХАУ-ын баримталж буй мессежтэй нийцэж буйг шинжээчид онцолж байна. Бээжингийн эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулахын оронд бохирдуулалт багатай ногоон салбаруудаа хөгжүүлэхийг эн тэргүүнд тавьж байгаа юм.

    Шинэ зорилтоор тус улс энэ арваны төгсгөл гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж тус бүрд нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулахаар амласан байна. Харьцуулбал 2025 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөгөөр тогтоож байсан 18 хувиар бууруулах зорилтдоо тус улс арай хүрч чадаагүйг жилийн тайлангууд харуулж буй.

    Үүнээс гадна төлөвлөгөөнд “Нүүрс, газрын тосны хэрэглээг оргилд нь хүргэхийг дэмжинэ” гэсэн амлалт багтаажээ. Өөрөөр хэлбэл эдгээр түүхий эдийн хэрэглээг шууд бууруулж эхлэх бус, харин дахин өсөхөөргүй түвшинд аваачихыг зорих агуулга илэрхийлсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний 2021 онд амлаж байсан нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах зорилтоос ухарсан явдал болоод зогсохгүй эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн салбарт нүүрсний хэрэглээ зорилтот дээд түвшнээс давж өсөх орон зай үлдээж байгааг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA) онцолжээ.

    Өмнө нь БНХАУ-ын Төрийн хэвлэлүүд нүүрсний хэрэглээ 2027 онд, газрын тосны хэрэглээ 2026 он гэхэд оргилдоо хүрээд буурч эхэлнэ гэж таамаглаж байв. Мөн “Чулуужсан эрчим хүчний бүтээгдэхүүний цэвэр бөгөөд үр ашигтай хэрэглээг бэхжүүлнэ” гэж төлөвлөгөөнд тусгасан нь өдгөө БНХАУ-ын нүүрстөрөгчийн ялгарал өсөхөд гол нөлөө үзүүлж байгаа нүүрс-химийн салбарыг улам өргөжүүлнэ гэсэн дохио болохыг CREA тодотгосон байна. Ерөнхийдөө тус салбарын өсөлтийг хязгаарлахын оронд ногоон устөрөгч, биомассын хэрэглээг нэвтрүүлэх замаар нүүрстөрөгчийн ул мөрийг нь бууруулах чиглэл баримтлах шинжтэй.

    XV таван жилийн төлөвлөгөөнд жил бүр 30 сая тонн нүүрсний хэрэглээг бусад цэвэр хувилбаруудаар орлуулах зорилт багтаасан байна. Хэдий тийм боловч зөвхөн өнгөрсөн онд 3.17 тэрбум тонноор хэмжигдэж байсан БНХАУ-ын нүүрсний нийт хэрэглээтэй харьцуулахад дээрх зорилт өчүүхэн гэхэд болно.

    Cэтгэгдэл бичих