
Зургийг: С.Батсайхан
Улсын хэмжээнд инфляцын түвшин хоёрдугаар сард 6.5 хувь болж саарлаа. Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад хэрэглээний үнийн индекс 2024 оны дунд үеэс хойших доод цэгт хүрч, шинжээчдийн таамгаас доогуур түвшинд хадгалагдаж байна.
Энэ оны эхний улиралд инфляц дунджаар 9.4 хувьтай байх төсөөлөлтэй байсан бол хоёрдугаар сарын эцэст гурван нэгж хувиар доогуур үзүүлэлттэй байна.
Хүнсний бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт удааширч, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсжээ. Оны эхний сард 3.5 хувиар өсөөд байсан хүнсний бүлгийн үнэ хоёрдугаар сард 1.8 хувь болсон байна. Хэдий тийм боловч 2025 оны зунаас хойш хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн индекс өсөх хандлагаа хадгалсаар байгаа бөгөөд ерөнхий инфляцын гол хөдөлгүүр хэвээр байсаар байгаа аж.
Харин үйлчилгээний үнийн өсөлт тайлант хугацаанд саарч, 8.9 хувиас долоон хувь болжээ. Тухайлбал: тээврийн үйлчилгээний үнэ хоёрдугаар сард 2.7 хувиар багассан нь улирлын шинжтэй, салбарын харьцангуй идэвх багатай үетэй холбоотой байна.