
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилд эрчим хүчний салбарт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн таван төсөл хэрэгжихээр байгааг салбарын яам мэдээллээ.
Эдгээр төслийн үр дүнд Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2030 он гэхэд 2100 мВт хүрч, эрчим хүчний импортын хамаарал 40 хүртэлх хувиар буурах тооцоо гарсан байна. 2026 оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 34 сая ам.доллароор цахилгаан, эрчим хүч импортлоод байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлж байв.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсөж буй бөгөөд дотоодын хүчин чадал хязгаарлагдмал, хуучирсан цахилгаан станцуудын улмаас нийт хэрэглээний 24 хувийг импортолсон хэвээр байгаа юм.