logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    МХБ дээрх бондын арилжаа I-II сард өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 09 15:00
    215

    Зургийг: Э.Тэнгис

    2026 он гарсаар 22 тэрбум төгрөгийн "Green Recycle Bond" арилжаалагдсан байна

    Оны эхний  хоёр сард Монголын Хөрөнгийн бирж дээрх бондын арилжаа эрс идэвхэжсэн байна. Хоёрдугаар сарын байдлаар 24.4 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өсжээ. Нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг “Ти Эм Эл Пластик”-ийн ам.долларын ногоон бондын арилжаа бүрдүүлсэн байна. Он гарсаар нийт 6.2 сая ам.доллар буюу 22 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тус ногоон бонд эргэлтэд оржээ. 

    Энэ нь бондын зах зээлийн арилжааны идэвх нэлээд өндөр төвлөрөлтэй байгааг харуулж буй бөгөөд дээрх ногоон бондоос бусад бондын арилжаа нээлттэй зах зээлд харьцангуй бага явагдаж байна.

    Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг хамгийн идэвхтэй гаргадаг банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн хязгаарлалтыг чангатгаснаар бондын нийлүүлэлт эрс саарсан хөдөлгөөнтэй байв. Иймд хөрөнгө оруулагчид бондуудаа идэвхтэй арилжаалахаас татгалзаж, хугацаа нь дуустал барихыг илүүд үзэж байх магадлалтай байна.

    Сүүлийн гурван жилийн байдлаар 2023 онд нээлттэй зах зээлд үнэт цаас гаргагч долоон компани 107.5 тэрбум төгрөгийн бонд гаргаж байжээ. Харин өнгөрсөн онд ганцхан компани бонд гаргасан аж. Харин энэ он гарсаар бүртгэгдсэн өрийн бичиг байхгүй байна.

    Cэтгэгдэл бичих