logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    БНХАУ-ын инфляц II сард 1.3 хувиар эрчимжсэн нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр дүн болов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 09 14:30
    216

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Сар шинийн баяраар айл, өрхийн зарцуулалт нэмэгдсэн нь БНХАУ-ын инфляц эрчимжихэд нөлөөлжээ

    (Bloomberg) -- БНХАУ-ын инфляц хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар эрчимжсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн огцом өсөлт боллоо. Энэ нь эдийн засагчдын дундаж тооцоолол болох 0.9 хувийг давсан үзүүлэлт юм.

    Тайлант хугацаанд эрчим хүчний үнэ өссөнөөс гадна есөн өдөр үргэлжилсэн Сар шинийн баярын амралтаар айл, өрхүүдийн зарцуулалт эрс өссөн нь үүнд нөлөөлжээ.

    CHINA-CPI.png

    БНХАУ-д олон жилийн турш үргэлжилсэн дефляцийн дарамтаас эдийн засаг нь эргэн сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдий тийм боловч үйлдвэрлэгчийн үнийн индекс 41 дэх сардаа дараалан унаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар буурчээ.

    Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулсны дараа дэлхий даяар газрын тосны үнэ өсөж, Иранаас БНХАУ-ын импортолдог хямд үнэтэй газрын тосны нийлүүлэлт эрсдэлд ороод байна. Энэ нь БНХАУ- эрчим хүчний үнэ өсөхөд нөлөөлж магадгүй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих